“Алтай констракшн” газрыг эздэд нь өгөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 12

Дөнгөж сая Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр  “Алтай констракшн” компанийн нэхэмжлэлийн дагуу Улаанбатар хотын мээр Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан давж заалдах шатны шүүх хурал боллоо. Хурлаар “Алтай констракшн” ХХКомпанийн авсан  71.8 метр квадрат газрыг хэвээр нь үлдээж, сүүлд авсан  газрыг иргэдийн өмчлөлд байх ёстой гэсэн шийдвэр гарсан байна. Ингэснээр иргэд  нийтийн эзэмшлийн 9000 метр квадрат талбайгаа авч үлдэж чадаж байгаа юм.   

“Алтай констракшн” Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын автобусны буудлын хажууд 2004 онд өөрийн худалдан авсан газраа өргөтгөхдөө сонгон шалгаруулалтгүйгээр 4000 метр квадрат газар авсан авснаа 2010 онд  9000 метр квадрат буюу 0.9 га газар болгож, 2011 оны хавар орон сууц барих ажил эхлүүлсэн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Үүнтэй холбоотойгоор иргэд дүүргийн ИТХ-ын гишүүд болон Засаг даргад өргөдөл гарган улмаар 370 тот захирамжийг гаргуулсан байна.  Уг захирамж нь хууль бус хэмээн үзсэн  “Алтай констракшн” ХХК  хотын мээр Г.Мөнхбаярыг шүүхэд дуудаж, анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд болсон билээ. Анхан шатны шүүхийн шийдвэр  “Алтай констракшн”-ы талд гарсныг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж, давж заалдсан нь энэ юм.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top