Анх удаа гадаадад бүрэн хэмжээний зураг авалт хийсэн “Хөх толбот хүмүүс” кино өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Харамсалтай нь уг кинонд тоглосон МУСТА жүжигчин Сэсээр киноныхоо нээлтэнд оролцож амжилгүй зүрхний шигдээс өвчнөөр нас барсан нь кино группынхний болон үзэгчдийн сэтгэлд уй гашуун авчирсан мэдээ байлаа. Ахмад жүжигчин Сэсээр “Тунгалаг Тамир” киноны Бат багшийн дүрээр ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Монгол хүн болж төрсөний утга учир, дэлхийгээр нэг тарсан хөх толбот Монголчуудаа эх орондоо ирэхийг уриалсан “Хөх толбот хүмүүс” кино түүний хамгийн сүүлд тоглосон кино байлаа. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МИ ХУМ
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )