Бооёо 1,5 тэрбум төгрөгөөр сууц худалдан авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 13

Хошин урлагт насаараа зүтгэж өөрийн гэсэн продакшнтай болсон хөдөлмөрч эр бол "Шинэ үе" продакшны захирал, СТА Н.Ариунболд. Түүнийг бусдын болон өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж чаддаг, нямбай нэгэн гэж нөхөд нь дүгнэдэг. Үүнийг батлах мэт тэрбээр насаараа ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эхлээд байгаа гэнэ.  Тодруулбал  Бооёо унах унаагаа 120 мянган долларын үнэтэй "Lexus-570" загварын машинаар сольж, нэгдүгээр хороололын байраа зарж, Зайсан толгойн орчимд 1 тэрбум 500 сая төгрөгөөр сууц худалдаж авсан байна.  Гурав дахь охиноо саяхан “хүлээн авсан” тэрбээр гэрийнхээ тохижуулалтад ихэд анхаарч байгаа гэнэ. Бүүр бие засах өрөөндөө 32 инчийн LСD зурагт өлгөж өөрийнхөө хошин шогийн тоглолтыг үзэж анализ хийж суудаг гэнэ шүү.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top