Нара: Чаддаг юм бол над шиг бай л даа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 13

Хүн бүр адилгүй. Олноос онцгой нэгэн бүсгүйг Factnews.mn сайт ярилцлагынхаа зочноор урилаа.  Энэ хүн бол Мөнхтөрийн Нарантуяа буюу олны нэрлэдгээр дуучин Нара. Бидний яриа дуучин бүсгүйн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгийн платанд өрнөсөн юм. Элдэв чимэггүй, энгийн байхдаа үзэсгэлэнтэй харагдах Нарагийн яриа түүн лүгээ сонирхолтой.

Шинэ оны мэнд. Бие тань сайжирч байна уу?
Баярлалаа. Бие дажгүй ээ, одоо сайжирч байгаа. 
Хэзээ эмнэлэгт хэвтсэн бэ? Нараг эмнэлэгт хэвтсэн гэхээр юу нь өвдсөн юм  бол гээд л гайхаж бас санаа нь зовох хүмүүс олон байгаа байх?
Эмнэлэгт хэвтээд долоо хонож байна. Оны өмнө осолд ороод нуруугаа гэмтээчихсэн юм. Тиймээс одоо  бариа заслын эмчилгээ хийлгэж байгаа. 
Яаж яваад ийм юм болчихов оо?
Нэгэн шинэ жилийн баярт дуулахаар явж байгаад осолд орсон. Тухайн үед тус байгууллагаас гаргаж өгсөн унаагаар явж байсан юм.
Эмнэлэгт хэвтсэн ч найз нөхдийн хөлд дарагдаад өвчнөө мэдрэх сэхээгүй сэтгэл сэргэг байгаа бололтой?
Мэдээж найзууд маань ирж байгаа. Өчигдөр орой л гэхэд нэг хэсэг нь ирчихээд явсан. Үнэндээ өвдөж ядарсан үед найз нөхөд, хүмүүсийн хандлага маш их сэтгэлийн хүч хайрлах юм аа.


Найз нөхөд гэснээс Нара, Батушкагаас салснаас хойш хэн нэгэнтэй нэр холбогдож сонсогдсонгүй. Одоо хүртэл найз залуугүй яваа гэсэн үг үү?
Одоогоор найз залуу байхгүй ш дээ. 
Мэдээж уулздаг залуу бол байгаа байх?
Уулздаг залуу ч байхгүй ээ. Харин уулзъя гэсэн залуу бол байгаа.
“Нэр дэвшигчид” бол байгаа юм байна.Тийм үү?


... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top