Хямралын эсрэг Хямдралын 7 хоног зарлацгаая!

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 13

Дотоод зах зээлийн тогтвортой байдлыг хангах, төрийн байгууллагуудын буруутай, цаг алдсан, уялдаа холбоогүй, хөшингө үйл ажиллагаанаас үүдэн дотоод зах зээл дээр үймэрсэн эрэлт үүсгэсэн байдлыг хэрэглэгч олон түмэнд зөв ойлгуулах, уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэх гэж буй ард түмнийхээ амьжиргаанд бага ч атугаа тус нэмэр, буян болох зорилгоор Монголын нийт компани, бизнес эрхлэгчдэд 2012 оны 1 дүгээр сарын 19-өөс 26-ны 7 хоногийг Хямралын эсрэг Хямдрал зарлах 7 хоног болгож зарлахыг уриалж байна.

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан энэ үйл ажиллагаа нь юм л бол төрийг хаацайлж зах зээлийг буруутгадаг хүмүүст сургамж, зөв ойлголт өгөх, дотоод зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг зөв гольдролд нь оруулахад тодорхой хувь нэмэр болно.

Хямралын эсрэг Хямдралын 7 хоног зарлацгаая!

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top