Одоогоос 20 жилийн өмнөх энэ өдөр буюу 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар Монгол Улсын Үндсэн Хууль батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. 6 бүлэг, 70 зүйлтэй шинэ Үндсэн хууль Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг хууль тавьж өгсөн юм.
Өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа энэ Үндсэн хууль 1924, 1940, 1960 онуудад шинэчилэгдэж байсан түүхтэй. Шинэчлэгдэж байсныхаа хэмжээгээр иргэн бүрт өгөөжөө өгсөн. Өөрөөр хэлбэл шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрх олгохын зэрэгцээ засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгууль явагдах зэргийн талаар товч агуулдаг.
73 хоног хуралдуулж мэндэлсэн Үндсэн хууль буюу Эцэг хууль цөөхөн шинэчлэгдэж, урт настай байгаасай.
Сэтгэгдэл ( 0 )