Монгол Улсын иргэд 16 улсад визгүй зорчих эрхтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 14

ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ?

Виз гэдэг нь тухайн улсын хилээр нэвтрэн орох, гарахыг тодорхой хугацаанд зөвшөөрсөн, таны паспорт дээрх дардсыг хэлнэ. Таны виз хүчинтэй бол заасан хугацаанд тухайн улсад шууд нэвтрэх боломжтой юм. Харин мэдүүлсэн бичиг баримт тань өөрчлөгдсөн юм уу эсвэл буруу, худал мэдүүлэг өгсөн, виз мэдүүлж байхдаа чухал шаардлагатай мэдээллийг өгөөгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд тэр улсад нэвтрэх эрхгүй болох юм.

ВИЗЭЭ ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ВЭ?
Та визээ олон замаар мэдээлж, мэдүүлэх боломжтой. Тухайлбал, шуудангаар, онлайнаар, эсвэл хүнээр дамжуулан мэдээлж , мэдүүлж болно. Гэхдээ визний зарим хэсгийг зөвхөн онлайнаар хүлээн авдаг. Тодруулбал, VNUS Нэгдсэн вант улсад зургаа болон түүнээс дээш хугацаатайгаар байх виз мэдүүлж байгаа бол та "Би виз авах хэрэгтэй юу?" гэсэн тестээр шалгуулсан байх ёстой. Визтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг тухайн орны ЭСЯ болон цахим хуудаснаас авах боломжтой.

Манай улсын хувьд Азербайжан, Белорусь, Гүрж, Казахстан, Кыргыз, Макао, Молдав, Тажикстан, Туркменстан, Украин зэрэг улсад 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй байдаг. Харин Хонконг, Сингапур руу 14 хүртэл хоног, Израиль, Куба, Малайз руу 30 хүртэл хоног визгүй зорчино. Филиипинд 21 хоног визгүй байж болно. БНХАУ, БНАСАУ, Лаос улсад Д, А болон албаны зориулалттай Е паспорттай иргэд 90 хүртэл хоногоор визгүй, хувийн зориулалттай Е паспорттай иргэд виз¬тэй зорчдог. Визний хөнгөлөлтийн тухайд АНУ-д гурваас арван жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгодог болсон байна.

 

Энгийн паспорт эзэмшигч иргэд:
Белорусь, Гүрж, Израиль, Казахстан, Киргиз, Куба, Лаос, Малайз, Сингапур, Таиланд, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонконг, Макао/ зэрэг 16 оронд 15-30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчиж болно.
 

 

Албан, дипломат паспорт эзэмшигч иргэд:
Белорус, Болгар, Бразил, Вьетнам, Гүрж, Израиль, Индонез, Казахстан, Киргиз, Куба, Лаос, ОХУ, Мексик, Малайз, Румын, Сингапур, Словак, БНАСАУ, БНСУ, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонконг, Макао/ Чех, Чили, Энэтхэг зэрэг 16 оронд 14-90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй байна.

-Бээжинд суугаа гадаад орнуудын ЭСЯ-дад виз хэрхэн мэдүүлэх вэ?
-Монгол Улсад тус орны ЭСЯ байхгүй тохиолдолд Бээжинд суугаа ЭСЯ-нд визээ мэдүүлнэ. Албан ажлын шугамаар гадaад opoнд зорчих албан болон дипломат паспорттой төрийн албан хаагч визийн материалаа ГХЯ-ны Консулын газраар дамжуулан хүргүүлж виз мэдүүлж болох юм. Хувийн шугамаар яваа энгийн болон албан, дипломат паспорттой иргэд өөрийн биеэр очиж, эсвэл тухайн ЭСЯ-нд материалаа шуудангаар хүргүүлж визээ мэдүүлнэ. Виз мэдүүлэх ЭСЯ-ны хаяг, утас, факс болон визийн анкет болон хураамжийн хэмжээг ЭСЯ-ны веб хуудаснаас авах боломжтой юм.

Шенгений визээр: Австри, Бельги, Герман, Голланд, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Люсембург, Норвеги, Португали, Финланд, Франц, Швед болон шинэ гишүүн улсууд – Кипр, Латви, Литва, Мальт. Словак, Словени, Унгар, Чех, Швейцарь, Эстонид Шенгений визээр зорчих эрхтэй юм.

 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top