Монголын толгой баячуудын нэг “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хүү, охин хоёртой. Харин хүү Б.Дөлгөөн нь эцэг, эхийнхээ нэрийг сайнаар гаргахаасаа илүүтэйгээр чихийг нь халууцуулдаг нэгэн.
Б.Дөлгөөн нь загвар өмсөгч Б.Номунзул хэмээх бүсгүйтэй гэрлэж охинтой болсон ч удалгүй салж охиноо аав ээжээрээ өсгүүлж байгаа. Баруунд өндөр боловсрол эзэмшиж, эрх чөлөөг утгаар нь эдэлдэг тэрбээр эгчтэйгээ цэнгээний газар хэсэж, загварын охидоор өөрийгөө чимэх дуртай, ааг омог ихтэй нэгэн аж.
Тархигүй мэт түүний ааш аяг өнгөрсөн оны 12-р сарын 28-ны өдөр “Метрополис” цэнгээний газарт утгаараа хэрэгжсэн байна. Тодруулбал тэрбээр шинэ оноо угтаж найзуудтайгаа тус цэнгээний газарт байхдаа хажуугийнхаа ширээний залуустай маргалджээ. Улмаар нэгнийх нь толгой руу шилээр цохисон гэнэ. Толгой руугаа цохиулсан залуу тархиндаа хүнд гэмтэж, нүдэнд нь шилний хэлтэрхий орсон байна. Хэргийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт шалгаж байгаа бөгөөд хохирогч Бээжин хотноо эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )