Унтлагын өрөөд байж болохгүй зургаан зүйл

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 14

НЭГ: Уул усны зураг өлгөх нь тохиромжтой биш. Иймэрхүү төрлийн зураг таныг нойргүйдүүлж муу зүйлсийг ч дагуулж мэднэ. Мөн усны зураг нь харилцаанд бэрхшээл дагуулж оюутнуудын хувьд анхаарлыг нь сарниулах муу талтай.

ХОЁР: Унтлагын өрөөнд илүү дутуу олон тавилга, жижиг сажиг зүйлс байх нь унтаж амрахад саад болох, анхаарал сарниулах нөхцөл үүсгэдэг.

ГУРАВ: Унтлагын өрөөний хөшиг бага зэрэг бараандуу байвал зүгээр. Хэт гэгээлэг байх нь унтаж амрахад бас сөрөг нөлөөтэй.

ДӨРӨВ: Унтлагын өрөөнд том босоо толь байх шаардлагагүй. Харин хананы ч юм уу ширээний жижиг толь байж болно.

TAB: Унтлагын өрөөнд олон цэцэг навч байх нь зохимжгүй. Цэцэг ургамал их байх тусам тантай хүчилтөрөгч булаацалддаг.

ЗУРГАА: Унтлагын өрөөндөө ажлын өрөө шиг элдэв компьютер, дасгалын аппарат гэх мэтийн зүйлийг бүү байрлуул. Харин бага оврын телевиз байж болно.

 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top