Хөрөнгөтэй хүний бэл бэнчин, зангарагаа гайхуулах хэрэгсэл нэгээр нэмэгдлээ. Энэ бол алмазан чимэглэлтэй нэрийн хуудас. Нэг нь 1,500 ам.доллараар бүтэж байгаа. “The Black Astrum Signature Card” компани Шведийн төмрийн үйлдвэртэй гэрээ байгуулан 30 каратын алмазан шигтгээ бүхий дэлхийн хамгийн үнэтэй нэрийн хуудас хийснээ танилцуулж байна. Нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө, эрх мэдлийг тодорхойлох энэхүү нэрийн хуудсыг ямар ч төрлөөр хийлгэж болох юм.
Урилганы зориулалт бүхий энэхүү нэрийн хуудсыг үйлдвэрлэгчид зөвхөн элит хүрээнд хэрэглэхийг уриалж байгаа бөгөөд жилд олох ашиг орлогоо хүртэл нарийн төлөвлөөд байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )