Дуучин Нара клипинд нүцгэн, тарган байсан буруугаа хүлээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 14


 Дуучин Нара өнгөрсөн зуны наадмаар “Монгол наадам” хэмээх клип гаргасан билээ. Тэрээр дотуур өмдөн дээрээ ууж өмслөө, нүцгэн шалдан атлаа монгол гэж дууллаа хэмээн багагүй шүүмжлэлд өртөж тэр ч байтугай “Хятадын цагаан хэрэм давуулаад шидвэл таарна” гэсэн сэтгэгдлүүд интернет сайтаар дүүрэн байсан юм.  Харин өдгөө дуучин бүсгүй өөрийгөө буруугаа хүлээж чаддаг хүн гээд зогсохгүй  богинохон хувцас өмссөн нэг алдаа, тарган байсан хоёр дахь алдаа гэж алдаануудаа дүгнэв. Уг нь тэр уужны дотор хантааз өмсөх байсан ч цаг тулсны улмаас хантаазаа хийлгэж амжаагүй гэнэ. Алдаан дээрээ суралцдаг гэж өөрийгөө тодорхойлсон бүсгүй маань дараа жилийн наадмаар засаж залруулах боломж гарах ч юм билүү гэсэн байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top