Дэндэв хэл мэдэхгүй, хүн танихгүй, халаасандаа мөнгөгүй Францад хаягджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 14


 Жүжигчин Т.Эрдэнэбаяр “Тусгай салаа” кинонд тоглосоноосоо хойш Дэндэв гэх нэрээр олонд танигдсан.  Кинонд тоглосоныхоо дараахан түүний дуулсан “Ааваа зорино” дуу хит болж тэрээр  өнгөрсөн шинэ жилээр халаасны  ганц дуу,  Дэндэв нэр хоёроороо багагүй мөнгө халаасалж,  орон байртай болсон гэдэг.  Тэгвэл саяхан Франц Германд зургийг нь авч Парист нээлтээ хийсэн анхны монгол кино “Хөх толбот хүмүүс” кинонд Дэндэв  гол дүрд нь тогложээ. Мөн “Тусгай салаа” киноны Түвшин буюу УДЭТ-ын залуу жүжигчин Баттөр бас тоглосон байна. Эгэл даруу хөдөөний хархүү цэрэгт ирээд хэрхэн эр хүн болж байгааг “Тусгай салаа” кинонд харуулдаг бол “Хөх толбот хүмүүс” кинонд мөн л эгэл даруухан хүн чанартай хөдөөний хархүү Дэндэв гадаадад байгаагаар гарах ажээ.  Харин нэр  нь өөрчлөгдөж Гүнболд болсон аж.  Багадаа өнчирсөн ах дүү хоёр амьдралын эрхээр хагацаж олон жилийн дараа ах нь Францаас дүүгээ өөр дээрээ татахаар болно. Гэвч онгоцны буудал дээр төөрөлдсөнөөр хүний газар хэл мэдэхгүй, мөнгөгүй Дэндэвт тохиолдох олон сонин үйл явдлыг уг киноноос  сонирхоорой.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top