Дуучин Нара эмнэлэгт хэвтжээ. Тэрээр оны өмнө нэгэн байгууллагын шинэ жилийн баярт дуулахаар явж байгаад осолд орж нуруугаа гэмтээсэн байна. Өдгөө бариа заслын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал гайгүй байгаа гэнэ. Өвдөж ядарсан үед найз нөхөд нь ирж сэтгэлийн дэм болж байгаад баярлаж яваагаа илэрхийлээд амжсан дуучин Нара нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Түүнд энэ эмнэлгийг дуучин Ч.Ану зааж өгсөн гэнэ шүү. Эмчлүүлж байх хугацаандаа Нара библийн судрыг монгол, япон, англи хэлээр судалж байгаа бөгөөд Сэрчмаа, Номин гээд Есүст итгэгчдийн тоог нэгээр нэмж христийн сүмд очдог болсон ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )