Хятадууд ямар ч бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхдээ гаргуун билээ. 1000 бараа тутмын нэг нь хордуулж алах үйлчилгээтэй гэсэн явган яриа байдаг бол өнөөдөр дийлэнх нь хор гэж хэлж болно. Сүүнээс нь миламин гарсан дуулиан намжаагүй байхад өндгийг хуурамчаар хийдэг болсон байна.
Хулхи өндөг “ориг” өндгийг бодвол цоохор. Харин хулхи өндөгийг химийн аргаар гаргаж авдаг байна. Хятадаас орчуулсан болохоор хулхи өндөгний химийн найрлагыг буруу орчуулсан байж магад хэмээгээд хятад ханзыг нь давхар орууллаа.
Өндөгний хальсийг кальци карбонатаар (碳酸), өндөгний шар, цагааныг нь цөр (明), цэлцэгнүүр (明胶), хлорт кальци (食用化), будагч бодис (色素) болон химийн давс (海藻酸)-аар хийдэг байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )