Шатахууны үнэ нэмэгдсэний улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс Засгийн газарт гурван талт хэлэлцээ хийх санал тавьсан юм. Гэвч Засгийн газрын зүгээс тэдний саналыг хүлээж аваагүй тул энэ сарын 20-нд буюу ирэх баасан гаригт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хийх болсноо МҮЭХ-ноос албан ёсоор мэдэгдлээ. МҮЭХ-оос Нийслэл хотод төдийгүй 21 аймгийг хамарсан жагсаалыг энэ өдөр зэрэг зохион байгуулах ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )