Урьд нь өөрийн төрүүлсэн үрээ хогийн саванд гээгээд явсан хатуу сэтгэлтэй эмэгтэйн тухай бишгүй сонсч байлаа. Зарим нь өлгийтэй нялх үрээ гудамжинд цаасан хайрцагт
сурталчилгаа » |
хийж тавиад мөнгө олдог байсан хэрэг өнгөрсөн хавар гарч байлаа. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт ЭХЭМҮГ-д нярайлсан эх, хүүхдээ хүний урманд нэг ч эргэж харалгүй хаяад явсан байх юм. Эх барилцсан сувилагч ”Тэр эмэгтэй шөнийн 01:00 цагийн үед төрсөн санагдаж байна. Эмэгтэй төрөхөд нас нь нэлээд ахисан 40 орчим насны хүн байсан. Тиймээс төрөх үед нэлээд хүндрэл гарсан. Тухайн үед ус нь хагарчихаад, хүүхэд гарахгүй удаад байхаар нь хийсвэр хийж хүүхдийг авсан юм. 3.2 кг жинтэй охинтой болсон. Тэгээд бид хүүхдийг аваад таван давхарт бууж, төрсөн эхчүүдийг хүлээж авдаг тасагт орж охиныг амлуулах гэтэл ээж нь байдаггүй. Бид гайхаж зургаан давхарт гарч эх барих эмч нараас төрсөн эхийг асуутал "Саяхан цахилгаан шатаар буусан" гэсэн. Тэгээд бид тасгаа аңдуурсан юм болов уу гээд бусад тасгуудад үзтэл байхгүй байсан. Тухайн үед бид өөр эхчүүдийг амаржуулах гээд завгүй байсан учраас хүүхдийг таван давхарт түр орхисон.
Энэ үед ээж нь ирээгүй. Тэр хүний ар гэрийнхэн байна уу гэж эргэлтийн цонхоор асуутал хэн ч байхгүй байсан. Харин тэр эмэгтэй хүүхдээ орхиод явсныг өглөө нь бид мэдсэн. Тийм настай хүн хүүхдээ орхиод гарсан гэхэд ёстой итгээгүй" хэмээн гайхаж байлаа. Нээрээ л гайхмаар юм. 20 хүрээгүй жаахан охин байсан бол хүсээгүй жирэмсэлчихээд, түүнийг нь ойлгох хүн байхгүй дэмий бантахдаа хүүхдээ орхижээ гэж бодож болохсон.
Гэтэл 30 гарчихсан 40 шүргэж яваа айлын намбатай эхнэр байх насны эмэгтэй төрсөн даруйдаа хүүхдээ орхиод явсан гэхээр санаанд багтамгүй. Ингэж орхих л байсан юм бол 10 cap тээж өөрийгөө зовоогоод, эцэс сүүлд бас нэг амийг улаан нялзрайгаар нь эмнэлэгт орхиод явах ямар хэрэг байсан юм бол доо.
Ингээд хүүхдээ орхисон эх ер нь ямар хүн байсныг тодруулахаар ЭХЭМҮТ-ийн зарим нэг эмч нартай уулзахад тухайн эмэгтэйг шаржих үед н.Бат-Отгон гэдэг эмч хариуцаж байжээ. Дотогшоо ороод тэр эмчтэй нь уулзъя гэтэл эмнэлэгт гадны хүн оруулахгүй гэх юм. Тиймээс эргэлтийн цонхоор н.Бат-Отгон эмчийг дуудуулж уулзан, учир байдлаа хэлтэл "Ямар хэрэггүй юм асууж явдаг юм бэ дээ" гээд илт цааргалж байлаа. Тэгээд ч н.Бат-Отгон эмч төрүүлсэн охиноо орхиод явсан эмэгтэйн тухай яриад зогсч байх ямар ч завгүй аж. Тэрбээр саяхан төрсөн эх, хүүхдүүдэд үзлэг хийх гээд юун тийм юм ярих манатай. Гэхдээ тухайн эмэгтэйг төрчихөөд хүүхдээ харах ч үгүй эмнэлгээс оргоод явсныг нь мэдсэн даруйдаа 103-т дуудлага өгч, цагдаагийн газарт мэдэгджээ. Ингэсний дүнд тэр эмэгтэйг олсон байна. Ингээд охиноо ирж авахыг цагдаагийн газраас утасдаж мэдэгдсэн учраас удахгүй ирэх тухай эмч нар хэлж байлаа.
Тэгэхээр нь охины ээж хүрээд ирж магадгүй хэмээн эмнэлэг дээр хоёр цаг орчим саатлаа. 13.00 цаг болтол тэр эмэгтэй лав ЭХЭМҮГ-д ирээгүй байсан. Жижүүр сувлигчийн хэлж буйгаар бол өнгөрсөн ням гарагт тэр эмэгтэйтэй холбогдож ЭХЭМҮТ-д орхисон охиноо ирж авахыг цагдаагийн газраас мэгдэгдсэн байгаа юм. Гэтэл одоо болтол ирээгүйг бодоход төрүүлсэн охиноо авахгүй байхаар шийдсэн бололтой. Гэхдээ саяхан нярайлсан эхийг цагдаа нар байцаагаад, охиноо ирж авахгүй байгаа юм болов уу гэх өрөвчхөн сэтгэл төрж, цагдаагийн байгууллагаас тодруулахад ””Тухайн эмэгтэй нь Ховд аймгийн Буянт сумын харьяа 37 настай С гэх хүн бий. Тэрбээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд түр оршин суудаг юм билээ. Бид хэргийг шалгаж байгаа. Охины ээж удахгүй ЭХЭМҮГ-д очих учиртай" гэхээс өөр тодорхой зүйл ярьсангүй. Харин үрээ ингэж төөрүүлж, гээсэн эх хүнд ямар хариуцлага тооцдог тухай сонирхтол, Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлд ””Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол 251-300 цаг хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм билээ.
Энэ тухай Баянгол дүүргийн хүүхдийн байцаагч нар "Хүүхдийн мөнгө төрөөс олгохоо больсноор хүүхдээ хаях үзэгдэл нэмэгдсэн. Энэ эмэгтэйн хувьд хүүхдийнхээ листийн мөнгө мөн эхийн сүүний 50 орчим мянган төгрөгөө гүйцэд авах гэж охиныг тээсэн байж магадгүй" гэцгээж байв. Гэтэл жирэмсний лист, эхийн сүүний мөнгө сайндаа л 600 мянгаас сая төгрөг л байдаг гэнэ. Энэ хэдхэн төгрөгийн төлөө эх хүн арай ч ийм санаа өвөрлөхгүй байлгүй дээ. Харин ээждээ орхигдсон охины бие ямар байгаа талаар лавлахад түүний бие сайн байгаа гэсэн. ЭХЭМҮТ-ийн эмч нар түүнийг төрсөн эхчүүдийн сүүгээр хооллож байгаа юм билээ. Хэрэв түүнийг ээж нь ирж авахгүй бол мөд асрамжийн газарт өгнө гэсэн.
Д.Сүхбаатар
Сэтгэгдэл ( 0 )