Эрдэнэтэд бүтээгээд дуусдагггүй бурхан нэг ширхэг байдаг. Найрамдлын өндөрлөг дээр сүндэрлэж буй уг бүтээлд зориулж аймгийн төсвөөс жил бүр 200 гаруй сая төгрөг хуваарилдаг. Энэ жил 250 сая төгрөг төсөвлөж зарцуулахаар болжээ. Бурхан багшийн сэрэг дүрийг босгох санаачлага өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Шархүүгийн сэдсэн ажил юм. Тухайн үедээ ихээхэн шүүмжлэл дагуулж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дуусаагүй, таван жилийн нүүрийг үзээд байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХК зэрэг олон байгууллага, иргэдийн хандив тусламж, аймгийн төсвийн хөрөнгөөр суурийг нь тавьж эхлүүлсэн. Одоогоор бурхан багшийн дүр бүхий үндсэн хэсгийг босгосон ч эргэн тойрон дахь тохижилт, зам, талбай, газар шорооны ажил дуусаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )