Монголын гэрэл зургийн түүхэнд нэгэн шинэ үйл явдал болж байна. Учир нь энэ өдөр Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээж байгаа төдийгүй энэ оны анхны гэрэл зургийн үзэсгэлэнг энэд дэлгэн үзүүлж буй юм.
Энэ нь “PRESS PHOTO-2011” оны шилдэг үйл явдлыг харуулсан анхдугаар фото уралдаан билээ. Тус уралдаанд 80-аад гэрэл зурагчдын 250 орчим бүтээл ирсэн бөгөөд тэдгээрээс шилдэг 100 кадрыг сонгон авч өнөөдөр ийнхүү олно нийтэд толиулж буй юм. Энэхүү урардаан нь 2011 онд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт ямар томоохон үйл явдал болсоныг цогцоор нь харж болохоороо онцдог билээ.
Уралдааныг фото мэдээллийн портал www.inet.mn сайт, “Mongolian Photo News “ сэтгүүлээс санаачлан зохион байгуулж байна. Гран При бүтээлийн эзнийг “Canon EOS 5D mark II” мэргэжлийн аппарт, үнэ бүхий зүйлээр шагнана. Мөн таван төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд ивээн тэтгэгчдийн шагналаар урамшуулах юм.
Ерөнхий зохион байгуулагч : www.inet.mn фото мэдээллийн портал сайт
Ерөнхий ивээн тэтгэгч: MCS групп
Ивээн тэтгэгч : “Оюутолгой” ХХК, “Туушин” ХХК, “Саммит” ХХК, “PC mall” их дэлгүүр,
“ОК” гэрэл зургийн төв, “Камер” шоп дэлгүүр.
Хэзээ: 2012.01.18
Хаана: Хуучнаар “Ардын Эрх” сонины байр 301 тоот
Эхлэх цаг: 13.00 цаг
Утас: 99091754, 99063928
Сэтгэгдэл ( 0 )