Цагдаагийн албан хаагчыг залилангийн хэргээр шалгаж эхэлжээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн мэдээллээр, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан П.Отгонжаргал, нөхөр Д.Сүхбаатар нарын үүсгэн байгуулсан “Дэлхийг тойрон аялагчидын клуб”-ын үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм байна. Учир нь, уг төрийн бус байгууллага нь иргэдийг гадаадад аялуулна, хурдан хурдан хугацаанд мөнгөтэй болгоно, монгол орноо сурталчилна гэх зэргээр залилангийн шинж чанартай үйлдэл хийж, diamondholiday.us цахим хуудсанд 385 америк доллароор бүртгүүлж байжээ. Тиймээс Д.Сүхбаатарт мөнгө өгч хохирсон иргэд байвал Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өөрийн биеэр ирэх буюу 122 дугаарын утсанд мэдэгдэхийг УЕП-ын Мөрдөн байцаах албаныхан санууллаа.
Сэтгэгдэл ( 0 )