С.Пүрэвсамбуу: -Хамтарсан ажлын хэсэг хэргийн газарт ажиллаж байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 18

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Сангилахын голын эх хэмээх газарт өнгөрөгч ням гаригт арван айлын амбаар шатав. Одоогийн байдлаар гал түймэрт өртсөн иргэдийн хохирол 100 саяд хүрээд байгаа аж. Галын талаар аймгийн Онцгой байдлын хэлтийн дарга С.Пүрэвсамбуугаас тодрууллаа.

-Галын дуудлага яг хэдийд өгөв?

-Энэ сарын 14-ний өдрийн 21.00 цагт галын дуудлага ирсэн. Хэргийн газарт гамшгийн байцаагч болон бусад албаны хүмүүс 24.00 цагаар гурав дахь хоног дээрээ ажиллаж байна.

-Галын шалтгааныг тодруулсан уу?

-Гал гарсан газарт цагдаа, онцгой байдлын хамтарсан ажлын хэсэг томилон ажиллуулж байна. Хэргийн газрын үзлэг дуусаагүй. Олон айлын өмч хөрөнгө шатсан энэхүү хэрэг нь хорлон сүйтгэх ажиллагаа байв уу, санаандгүй тохиолдол уу гэдэг нь удахгүй тодорхой болно. Сумын төвөөс 50 км зайтай газарт гал гарсан. Тиймээс хэргийн газарт ажиллаж байгаа галын шинжээчийн утас сүлжээ барихгүй байна.  Маргаашнаас үзлэг дуусч төв рүү орж ирэх болов уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top