Загвар өмсөгч Л.Гэгээгийн салалт хамгийн үнэтэй нь

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 18

 

  “Загварын бүсгүйчүүд сайхнаас цаашгүй” гэдэг үгийг хол орхиод буй манай загвар өмсөгчид Монголдоо төдийгүй  гадны  орнуудад  тайзны алхаа, биеэ авч яваа байдал, хэл соёлоороо  аргагүй ялгарах болсон.  Тэр дундаа  орос, англи, солонгос, япон хэлтэй загвар өмсөгч Л.Гэгээ япон маягийн этгээд төрхтэйн дээр Англи, Япон, Сингапур гээд гадны орнуудад арав орчим жил загвар өмссөн тул Монголчууд төдийлөн мэддэггүй.
Тэрбээр 17 настайдаа анх Өмнөд Солонгост загварын ертөнцөд хөл тавьсан аж. Олон жил  тайзнаа алхсан туршлагатай энэ бүсгүй Сандэрлэндийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр давхар суралцдаг гэсэн.

Тэрээр өнгөрсөн жил Англи улсын иргэн , банкны захирал, саятан эртэй хил дамнасан, сүр дуулиантай хурим хийсэн аж. Гэвч нэг  жил бололгүй, тэр жилийнхээ долоон сард гэрлэлтээ цуцлуулжээ. Гэрлэлтээ цуцлуулахдаа Л.Гэгээ нөхрөөсөө хоёр сая ам доллартай үлдсэн гэдэг. Энэ магадгүй загвар өмсөгчдөөс хамгийн үнэтэй салалт байж мэдэх юм.

Тэрээр мэргэжлийн нэрээрээ Rose гэж явдаг, Сингапур болон Японд загвар өмсдөг юм байна.

 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top