Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, жүжигчин Эби нарын тоглосон “Монгол. Монгол ёс. Монгол ёслол” гэх сурталчилгаа үзэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Дараагийн хоёр дахь цувралд нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар тоглосон, удахгүй цацагдах гэж байна. Энэхүү цувралуудыг “Херо” студийн захирал Баатар бүтээжээ. Ёс заншлаа дээдлэх, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгод олимпийн аварга, гавьяат тамирчид, урлагийн дээдсүүд хүч нэмэн орсон нь энэ аж.
Хоёр алгаа дээш харуулан тэнгэр өөд өргөн, дээд тэнгэрээс хийморь лундаа гуйн аргадаж, энэ хэрээрээ хүч чадал, цог заль нь бадрахын бэлгэдэлтэй энэхүү хүндэтгэлийн ёсолгоог хэвшүүлэх үйлсэд цаашид ч олон олон алдартан оролцон тоглохоор болж байгаа гэнэ.
Монгол ёсолгоог АУЗ Б.Лхагвасүрэнгийн шинэ жүжигтэй холбон тайлбарлаж байсан ч биш болох нь батлагдсан. Харин сүүлийн үед гарсан яриагаар цаад эзэн нь 13 дугаар зуун цогцолбортоо “Хишигтэн” хэмээх том төсөл амжилттай хэрэгжүүлж байсан “Женко”-той холбоотой байж магадгүй гэсэн яриа хүчтэй яригдаж эхэллээ. Санаачлагч нар нь архи, тамхи, улс төр, эдийн засаг, бизнестэй ямар ч хамаагүй гэж байсан. Тийм байх ёсгүй хэмээн өөр зуураа ярьж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )