“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан Л.Болдбаатар “Хилийн заставт, хар нүдэн бүсгүй байдагтүй юм билээ” гэж ярьж байсан удаатай. Бүр багаасаа л дуучин болохыг хүсч мөрөөдсөөр Увс нутаасаа хотод ирсэн тэрээр босго өндөртэй СУИС-д орсноо хувь заяа гэж боддогоо нууддагүй.
Хөл хөдөлгөөнтэй хотод орж ирсэн эхний үедээ ойрын хамаатан С.Жавхлан болон “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”-гээрээ олонд танил болсон Д.Чулуунбаатар нартай гурвуулаа Монгол гэр хөлсөлж, өдөр шөнөгүй дуулж хуурдаж амьдарч байсан гэдэг. Сүүлийн үед олны танил болоод байгаа дуучин залуу өнөөдөр Зайсанд таван өрөө хаусанд тухлаж, “Лэксус 470″ маркийн машин хөлөглөн давхиж явна.
Анхны эхнэрээсээ хойш өдийг хүртэл хэн нэгэнд сэтгэл алдарч яваагүй дуучин маань өөрөөсөө найм насаар эгч хамтын амьдрал зохиож, толгой холбож, тостой хошуу дүрж амьдарч байгаа. Гавьяат жүжигчин дуучин Д.Эрдэнэцэцэгтэй хамт орой үдэш зугаалж, нууцхан болзох болжээ. Шинэ оны дараахан Болдбаатар, гавьяат дуучин Д.Эрдэнэцэцэгтэй “Шангерила”-гийн гурван давхарын ресторанд нэлээн дотно сууж, нэг оройг хамт өнгөрсөөв.
Хослон дуулж, хамтран ажиллаж байгаа Л.Болдбаатар, Д.Эрдэнэцэцэг хоёрыг хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг мэдээлэл урлагийнхан дотор ч тэнүүчилж байна.
Эх сурвалж: “Тэргүүн”
Сэтгэгдэл ( 0 )