Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрхэлсэн ажилдаа хайнга хандаж байсны улмаас Цөмийн энергийн газрын ажил удаан хугацаагаар цалгардаж, өгсөн үүрэг, даалгавар хэрэгжихгүй байгааг Засгийн газрын гишүүд шүүмжиллээ.
Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас ажлаа танилцуулах үүргийг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад өгсөн боловч өнөөг хүртэл биелүүлээгүй, эрхэлсэн сайдын зөвшөөрөлгүйгээр удаа дараа гадаадад явж байсан тухай ч Засгийн газрын хуралдааны үеэр яригдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )