Усан луу жилийн цаг тооны бичгийг iPhone, iPad-наасаа үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 21

Зурхайн ухаан бол манай өвөг дээдсийн бий болгосон тооны сэтгэлгээ, оюун ухааны мэдлэгийн цогц бөгөөд одоо үед ч түүнийг ашиглаж цаг тооны бичиг зохиож нар, сар, гаригийн хөдөлгөөнийг бодож тоолдог.

“Монгол Контент” ХХК нь Монголын Үндэсний ШУА-ийн академич, Шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн эмхэтгэсэн XVII жарны “Баясгалан” хэмээгч Усан луу жил буюу 2012-2013 оны  Монгол зурхайн цагалбар, төөргийг ухаалаг утас хэрэглэгчид тэр дундаа iPhone, iPad, iPod хэрэглэгчдэд зориулан бүтээжээ.

Энэхүү цаг тооны бичиг буюу Цагалбараас:


- Жил, сар, өдрийн мэдээлэл
- Наран ургах, шингэх цаг
- Сүлд болон амин гарагууд
- Ивээл болон дайсан жил
- Мэнгэ, хөлөл, шүтэн барилдлага
- Эрхшээсэн мэнгэ, суудал, амь бие эрхтэн, хийморь, сүлдний чулуу, урвасан жил
- Үс засуулахад сайн өдрүүд
- Тухайн жилийн сайн өдрүүд болох Балжинням, Дашнямтай өдрүүд зэрэг мэдээллийг харах боломжтой.

Цаг тооны бичгийг зөв ашиглавал гараг эрхэсийн эерэг нөлөөг хүртэж, сөрөг нөлөөнөөс сэргийлмүй.

“Луу жилийн цаг тооны бичиг”-ийг энд дарж татан авч iPhone, iPad, iPod-ндоо суулгаарай.






Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top