Реппер Geeг хашаандаа банхараа хооллохыг сануулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 21

Хип хопчид бусад хамтлаг дуучдын нэрийг дуундаа оруулан муулж дуулах нь хип хопын  нэг төрөл болтлоо өргөжсөн төдийгүй Dislike гэдэг.  Үзэл бодол, ашиг сонирхол, PR-ийн зүгээс гээд  маш олон төрлийн зорилгыг агуулдаг нь боксчид рингэд зодолддог шиг уран бүтээлийн нанчилдаан гэж ойлгож болох юм.  Gee реппер Цэцээ гэх залуутай сүүлийн үед  сүрхий “зодолдох болж”.   Цэцээ   “Gee чи зайл, Хашаандаа очиж банхраа хоолло, юу хийгээд байгаа юм” гэж дуулсаныг энгийн нэг савааргүйрхэл гэж  Gee  хүлээн авсан ч бүтэн жилийн турш цөөнгүй дуунд Geeг доош нь хийж   дуулсан нь угаас гэр хороололд өссөн мань эрийг шарыг хөдөлгөсөн бололтой. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр эцэст нь шороо идэж өссөн гэр хорооллынхноо өмөөрч “Пүүз пүүз л гэнэ. Ая хулгайлж байхаар пүүз цуглуулдаг мөнгөөрөө ая хийлгээч ээ” гэж хариу цохилт хийжээ.  Монгол реппер Gee “Би гэр хороололд өссөн. Тиймээс гэр хорооллынх гэж хэн нэгнээ өссөн төрсөн орчин, үзэл бодлоор нь ялгаварладагаа болиоч ээ. Эх оронд минь ирж дээрэлхээд байгаа гадныхныг яаж ч чадахгүй байж, өөр хоорондоо ингэж  тэрсэлддэгээ болих хэрэгтэй. Надтай адилхан гэр хороололд өссөн өчнөөн залуусын эрхэнд Цэцээ болоод түүний цаана байгаа сонсогчид битгий халдаасай”  гэж  үзэл бодлоо илэрхийлсэн байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top