Байлдааны усан онгоцыг буудал болгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 23

ЗХУ-ын үед ашиглагдаж байсан “Киев” хэмээх байлдааны усан онгоцыг  Хятадууд худалдан авч дээд зэрэглэлийн зочид буудал болгожээ.  Усан онгоцны буу, техник зэргийг  үзүүлэн маягаар ашигладаг бөгөөд  энэ нь үйлчлүүлэгчдэд таалагддаг байна.   

“Киев” онгоцыг  1970оны 7-р сарын 21-нд анх ашиглаж эхэлсэн бөгөөд   1993оны 6-р сарын 30-ны өдөр “тэтгэвэрт гаргасан” юм.  

1996 онд хятадууд энэхүү онгоцыг худалдан авч  2004 оны тавдугаар  сарын 1-ны өдөр хүртэл цэрэг дайны үзүүлэн маягаар ашиглаж байсан байна.

Харин 2011 оны 8-р сараас эхлэн дээд зэрэглэлийн зочид буудал  болгон ашиглаж эхэлжээ.  Энэхүү тансаг зочид буудалтай танилцана уу.   

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top