БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хурлаа хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 23

БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаа хийлээ. Тус хуралдаанаар өнгөрсөн жилийнхээ ажлыг тайлагнаж энэ жилийнхээ ажлыг төлөвлөлөө. Өнгөрсөн 2011 оны хувьд тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  Нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд иргэд төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны жил болгон зарласаны зэрэгцээ мөн    нийслэлийн хэмжээнд зарласан  “Амар  тайван амьдралын төлөө-2011” болзолт  уралдааны хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөгөөндөө тусган     ажилласан байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудынхаа  хоорондын уялдаа холбоог сайжруулан гэмт хэргийн гаралтыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах тэр дундаа өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргийн хор уршгийг ухуулан сурталчлах ажлыг  илүү түлхүү хийж өгсөнөөр  гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой ахиц гаргасан байна.   Үүний  илрэл нь  Нийслэлээс зарласан Амар тайван амьдралын төлөө 2011 уралдаанд оролцож 9 н дүүргээс тэргүүлж чадсан амжилтаар дүгнэж болох юм.Өнөөдөр болсон зөвлөлийн хурлаар нийслэлдээ дүүргээ тэргүүлэхэд хүчин зүтгэл гаргаж ажилдаа идэвхтэй ажилласан 20 гаруй хүнийг шагнаж урамшууллаа.

БЗД-ийн ГХУСАЗЗ-өөс 2012 оныг Иргэд, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих жил болгон зарлах шийдвэрийг  хуралдаанаас гаргалаа. Хуралдааны үеэр энэ зорилтод ажлынхаа хүрээнд архигүй дүүрэг болох, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, дүүргийг камержуулах, түүх дурсгалын үнэт зүйлүүдийн хамгаалалтыг сайжруулах, Нарантуул худалдааны төвийн хойд нүхэн гарцын асуудлыг шийдвэрлэх   зэрэг хэд хэдэн асуудлыг бодит ажил болгох шийдвэрийг зөвлөлийн гишүүд гаргалаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top