ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон Монгол бүсгүйн царай судлалаар докторын зэрэг хамгаалав

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 23


  ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон оны өмнөхөн “Зөв төрхтэй монгол эмэгтэйн нүүрийг хажуугийн телерентген аргаар судалсан байдал” гэсэн сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ.  Хар багаасаа сайн эцгийн буянд хөлбөрч, Энэтхэгт олон жил  амьдарсан  тэрээр боловсрол мэдлэг өндөртэйн дээр багагүй эрх зантай гэдэг. Тиймдээ ч салбарын сайддаа найланхайтан олны өмнө эвгүй байдалд оруулж байсан удаатай.  Дэд сайдад хэтэрхий наалинхай, эрх зангаа олны өмнө татахыг дотны нөхөд үе үе сануулдаг  аж.   Тэрээр нөхдийн зөвлөгөөг  тун ухаалгаар хүлээн авдаг  ч сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр байс байсгээд мартчихаад байдаг гэмтэй.    Стандарт бус Засгийн газрын хараа булаах ганц  сайхан бүсгүй    Цолмон сайдын    “Хамгаалж буй  докторын сэдэв нь хүртэл гоо зүйтэй байх юм” гэж улс төрийн хүрээнийхэн  жиг  жуг хийцгээж байгаа гэнэ шүү.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top