Урд насандаа буян арай бага үйлдсэн учраас бүсгүй заяаг олж төрдөг гэдэг. Гэхдээ би адилхан эмэгтэй хүн учраас бүсгүйчүүд маань надад бүү гомдоорой. Эр хүнээс хэдий жаахан дутуу заяатай ч хэрвээ боломж олддог бол дахин төрөхдөө ч бүсгүй заяаг сонгоно гэж “Шри шри” төвийн багш Сарангэрэл TV-9 телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьсан юм.
Хүний амьдралыг хайр сэтгэл, сексгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эр эм хоёрын нандин харилцааны үеэр эмэгтэйчүүдийн дур тавих нь эрчүүдтэй харьцуулж үзэхэд хамаагүй бага байдаг байна. Харин дур тавих тэр хэдхэн секундын жаргалтай эн тэнцдэг зөвхөн оюун санааны мэдрэмжээр эдлэдэг өөр нэгэн жаргалын талаар “Шри шри" бясалгалын төвийн Сарангэрэл багш ийн тайлбарлав. Бурхан багш ч бидний нэгэн адил сексийн үр дүнд ээжээс төрсөн. Гэгээрсэн хүн гэж ямар хүн байдаг вэ гэхээр 24 цаг секс хийгээд ханаж байгаа юм шиг оюун санаа нь тийм жаргалыг бясалгалаас мэдэрдэг хүнийг хэлдэг гэсэн бол уг нэвтрүүлэгт оролцсон топ модель Урнаа "Секс хийгээд эдлэдэг жаргалаас бясалгал хийх мэдрэмж үнэхээр гайхамшигтай " гэж Саран багшийн яриаг бататгалаа. Ерөөсөө бясалгаж үзээгүй хүн бол үүнийг харин огт мэдэрдэггүй гэсэн шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 1 )
тэгж үзэх юмсан