Жагсагчид Төрийн ордонг дахиад л бүслэв

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 23

 

МҮЭХ үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал цуглаанаа Сүхбаатарын талбайд дахиад эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт жагсаалд оролцогчид Төрийн ордонг тойрч, хаалгануудыг бүслэн зогсоцгоосон билээ.

Засгийн газар жагсагчдын өргөн барьсан шаардлагыг хүлээн авч хэлэлцээр хийхээр ам өгсөн ч өнөөг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд дараагийн арга хэмжээ авахаас өөр аргагүй хэмээн МҮЭХ-ноос дахин өнөөдөр жагслаа. Жагсаалд оролцогчид Төрийн ордны хаалгануудыг хааж, оройны 18 цаг хүртэл нэг ч хүн гадагш гаргахгүй гэдгээ урьдчилсан хамгаалалтын албаныханд бичгээр хүсэлтээ өгсөн аж.

Өнөөдөр гэрээ хэлэлцээр хийхээс нааш “Хямралын эсрэг” жагсаалаа зогсоохгүй гэдгээ МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар мэдэгдээд байна. Жагсаалд оролцогчдыг хүчээр тарааж магадгүй гэсэн мэдээлэл ч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top