Сансрын тунелээс доош МУИС руу уруудах замд өнөө өглөө 9 цагийн үед “Сансар-III, IV хороолол” чиглэлийн 10 номерын том оврын автобус осол гаргасны улмаас есөн суудлын автомашин мөргөлджээ. Ослын улмаас хөнгөн гэмтэл авсан таван хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд автобусны урд талын шил хагарсан байна. Автобусны жолооч хорь гаруй насны залуугийн хэлж байгаагаар, тэрээр 20 гаруй километрын хурдтай явж байсан гэнэ. Харин гэрч бусад машины жолоочид “Автобус дор хаяж 80 километрийн хурдтай ирж мөргөсөн” хэмээж байв. Одоогоор хүнд гэмтсэн хүн байхгүй байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )