Реппер Gee: Extasy ичиг, ичиг

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 24

Реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлагуудын нэг “Extasy”-г  реппер Gee ичиж амьдрахыг сануулав.  Найман охин цэнхэр дэлгэцээр  “Бид бол Монголын анхны найман охинтой хамтлаг, бас анхны бүжиглэдэг охид” гэсэн нь монгол репперийн гэдэнг хөдөлгөж орхисон бололтой.   Gee  "Тэднээс өмнө хүмүүс яадаг байсан юм бэ. Зарим нэг хүмүүс  өмнө нь хүмүүсийн нээчихсэн, хийчихсэн юмыг өөрөө анхдагч нь юм шиг өмчлөхөө  болих хэрэгтэй. Тэд нар  ичих хэрэгтэй. Ичиг ичиг" ...  бухимдлаа илэрхийлжээ. Харин “Extacy” хамтлагийн хувьд сонирхуулахад, хамтлагийн продюссер Ж.Алтанцэцэг хамтлагийнхаа охидын тоог цөөлж, эхнээс нь хасах шийдвэрээ гаргаад байгаа аж.  Энэ талаараа “Манай охидын зарим нь хичээл ихтэй, уран бүтээлдээ цаг гаргах боломжгүй байгаа учир өөрийн хүсэлтээрээ гарч байгаа. Харин зарим нь дуулж чадахгүй байна. Тиймээс хасна. Ер нь би дөрвөн гишүүнтэй байлгана гэж анхнаасаа бодож байсан” гэж дуучин Ж.Алтанцэцэг тайлбарлажээ. EXtacy” хамтлаг цаашид уран бүтээлээ дөрвөн гишүүнтэйгээр үргэлжүүлэх нь. Шигшигдэж үлдсэн дөрвөн гишүүн урлагийн тогоонд эрхбиш ичиг гэж шоолуулахгүй байна  гэж найдъя даа.  

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top