Өнөө өглөө 9 цагийн үед Сансрын тунелээс доош МУИС руу уруудах замд “Тэнүүн-Огоо ХХК”-ны “Сансар-III, IV хороолол” чиглэлийн УНА 45-07 дугаартай автобус нийт есөн машиныг мөргөсөн осол гарсан билээ. Аз болж зорчигдоос хүний амь нас эрсдээгүй бөгөөд хөнгөн гэмтсэн таван хүнийг эмнэлэгт хүргэжээ. Осол гэмтэл аваагүй ч олон хүн эд хөрөнгөөрөө хохироод байна. Том оврын автобусны жолооч “Би тунелээс уруудаад “шааригдаад” явж байсан. Ойролцоогоор 20-30 километр хурдтай гэсэн үг. Гэнэт л тооромз зуураад барихаа больчихсон.
Өглөө болгон техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулдаг. Зүв зүгээр л байсан. Яагаад тоормос барихаа больсныг мэдэхгүй байна" гэсэн бол мөргүүлсэн жолооч нар “Гэрлэн дохио хүлээж байтал гэнэт л ард “тэнгэр нураад ирэв үү” гэмээр дуу чимээ гарч төд удалгүй өөрийн мэдэлгүй түрэгдэж урдах машиныг мөргөж уруудсан. Энэ автобус мэдээжээр дор хаяж 70-80 километрийн хурдтай явсан байх” ярьсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 1 )
Машинаа бодвол унтраагаад өнхөрсөн байх тэрнээс биш бас арай ч