Ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хийхэд хамгийн гол хүний нэг байсан гэгддэг “малыш” Энхтүвшин тэр үед мөр зэрэгцэж явсан нөхдийнхөө бүх “но"-г ил шулуухан халчихдэг нэгэн бололтой. Монгол Улсын баатар, ардчиллын алтан хараацайнуудын нэг Эрдэнийн Бат-Үүлийг харин ч нэг авч өгч байна билээ. Ямартай л баатар Үүлийг “тэр Монгол Улсын баатар биш, тэр зөвхөн Ц.Элбэгдоржийн л баатар” хэмээн хэлсэн. Бүр С.Зориг агсан, хонхын Цогтсайхан нарт таван салаа боов амсуулж явсан зайтай эр гэнэ. Эрчүүд гар зөрүүлэхийг алийг тэр гэх вэ гэтэл мань эрийн гар зөрүүлсэн шалтгаан ихэд өрөвдөлтэй шалтгаан байсан сурагтай. Тэгэхээр “бөх хүн бүдүүн өвсөнд” гэсэн үг байдаг бол бас “баатар эр баартай” гэдэг үг байхад илүүдэхгүй бололтой шүү.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )