Эдгээр охид шинэ дүр төрх бий болгож гарч ирсэн шигээ шинэ залуу үеийн жинхэнэ төлөөлөл гэсэн шиг хувийн зохион байгуулалт муутай, хэт эрх чөлөөний мэдрэмжтэй, шуудхан хэлэхэд задгай имижийг бас авчирсан. Эдэн дундаас ялангуяа Э.Агиймаа өвөрмөц эрлийз царайтай, дуу хоолойны тембр нь ч өвөрмөц бүсгүй тухайн үедээ л залуусын нүд чихийг дэлдийлгэж байлаа.
Хэлэх гэснээ хэнээс ч ичиж айхгүй хэлчихдэг эршүүд, эр зоригтой ч гэмээр тэрээр "Намайг хэн юу гэж хэлэх нь хамаагүй, би залуу хүн өөрийнхөөрөө амьдарна" хэмээн эрс шулуухан мэдэгдэж байсан нь ч бий. Хаа газрын шөнийн цэнгээний газар шар айраг барьчихсан бүжиглэж явдаг түүнийг сүүлийн 2 жилийн турш хэвлэлийнхэн "жирэмслүүлсэн".
Энэ бүхэнд нэг ч хариулт өгөөгүй дуучин бүсгүй нам гүм байж байгаад гэнэт гарч ирэхдээ нэлээн жин, овор нэмчихсэн байдаг нь дээрх таамаглалыг дэвшүүлэхэд хүргэдэг байсан биз ээ. Харин энэ удаад Э.Агиймаа жинхэнээсээ хөл хүнд болжээ.
Өнгөрсөн 12-р сард болсон "Гоёл" наадмыг хэсэг найз охидтойгоо ирж үзэхдээ тэрээр анх удаа жирэмсэн олны өмнө гарсан нь энэ юм. Тав, зургаан сартай жирэмсэн болов уу гэж харагдахаар дуучин бүсгүйг "Скайтел"-ийн боссын хүүтэй үерхэж байгаа тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байдаг.
Харин өөр эх сурвалжийн мэдээгээр бол Э.Агиймаа "Никитон" Бачкагийн дүү Төрөө хэмээх залуутай гэрлэж байгаа гэнэ. Тэрээр МИАТ-д ажилладаг ажээ.
Эх сурвалж: Гранд сэтгүүл
Сэтгэгдэл ( 0 )