"Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам" өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Энэ журмын тухайд дотоодын элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгчид, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцагчид, хагас өнчин болон малчин өрхийн суралцагчид, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагчид, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид тус тус зээл олгохоор боллоо. Сонгон шалгаруулах журмын дагуу гадаадын их дээд сургуульд элссэн суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг бакалаврт хоёр жил, магистрантурт хоёр жил, докторантад гурван жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан олгох юм байна. Суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг удаа олгож байхаар тогтсон байна.
Сэтгэгдэл ( 0 )