МУГЖ И.Одончимэгийн анхны нөхөр нь эргэн иржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 25

“Х-Түц” хамтлагийн жүжигчин, МУГЖ И.Одончимэг саяхан хоёр дахь үрээ өлгийдөн аз жаргалаар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байгаа. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө түүний том охин анхны хүүхдээ төрүүлж гавьяат маань эмээ болсон. Сар гаруйн хугацаанд хоёр шинэ хүнээр бүл нэмсэн энэ гэр бүл зочдын хөлд дарагдаад байгаа бөгөөд И.Одончимэгийн хуучин нөхөр буюу том охиных нь аав сэтгүүлч, жүжигчин  Н.Зоригоо  зээгээ харахаар зочлон ирсэн гэнэ лээ. Тэрээр охиндоо баяр хүргэхээс гадна зээ охиндоо нэр хайрлаад буцсан байна. Түүнчлэн  Н.Зоригоогийн эцэг эх гавьяатыг дөнгөж төрсөний мэдмэгцээ хоол цай хийн гүйж ирсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн аж.

Н.Уранхас www.uls.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top