Топ модель Урнаа дур ханахаас илүү жаргалыг ганцаар байхдаа мэдэрдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 25


 

 Хүн өөрийгөө хайрлаж  байж бусдыг хайрладаг гэсэн философитой  хүн бол  топ  модель Урнаа.  Эцэг эхээ, эх орноо, амраг ханиа, найз нөхдөө гээд   хайр  дотроо олон янз. Урнаагийн хувьд   төдийлөн нээлттэй биш  дотогшоо хүн  учраас явцуу хүрээнд  хайраа түгээдэг гэж өөрийгөө дүгнэдэг юм билээ.  Тэрээр  багагүй цагийг  бясалгал хийхэд,  бясалгалын талын ном уншиж судлахад зарцуулдаг аж.   Ертөнцөөс тасрах гайхалтай мэдрэмжийг өгч чаддаг бясалгалын талаар  үгээ олохгүй магтах топ маань жаргалын дээд жаргалыг чухам ганцаар байх тэр үедээ  мэдэрдэг  гэнэ.  Бясалгалаас авах  таашаалын дэргэд сексдэж байгаад дур ханах юу биш гэж телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо илэн далангүй ярьсан юм.  Загварын тайзыг эзэгнэгч топ бүсгүй  онцгой нандин мэдрэмжийг авсаныхаа дараа тэр өдөржингөө аз жаргалтай алхдаг гэсэн шүү.  Харин эрчүүд ээ,  энэ ертөнцөөс таашаал авч чадаж байгаа, өгч чадаж байгаа сайхан бүсгүйд битгий гомдоорой.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top