Гарт өргөс ороход яадаг билээ түүнтэй адил. Өргөсөө олж, сугалж аваад л зовиур арилна. Байнгын толгойн өвчтэй хүмүүс хэзээ, хаана өвдөж эхэлснийг тэмдэглэсэн байдаг. Сүүлийн хэдэн цагийн доторх сэтгэхүйн болон биеийн үйлдлийн цаана өвчний шалтгаан нь нуугдаж байдаг. Та стресст орж, ядарсан юм биш биз. Нойр багатай эсвэл их унтсанаас болсон уу. Их унтсаныхаа дараа сэрүүн агаарт явган алхаж бай. Нойр дутуу бол сайн унтаж амар. Шингэн дутагдсан юм биш биз. Тэгвэл ус сайн уу. Гэхдээ шар айраг биш.
Тайвшрах орчин бүрдүүл
Хэрэв юунаас болсон нь мэдэгдэхгүй толгой өвдөөд байвал тайван орчинд тархиа амраа. Заримдаа гэрлийн тусгалаас шалтгаалан толгой өвдөх нь бий. Компьютерийнхээ дэлгэцийн гэрлийг бууруулж, ширээний чийдэнг нүүрэндээ шууд тусахгүй газар байрлуул. Ялангуяа хэт чанга дуу чимээ, хурц үнэрээс хол бай. Боломжтой бол чимээгүй, харанхуй өрөөнд амрахыг хичээгээрэй. Толгойн өвдөлт хүчтэй биш бол намуухан хөгжим сонсч тайвширахад зүгээр болно.
Эцэст нь хэлэхэд нуруу мөрөндөө массаж хийлгээрэй. Хэрэв дагзаар голдуу хатгуулж өвдөж байвал хэвтэж, суух байрлалаа өөрчлөх хэрэгтэй гэсэн үг.
Кофе уу
Хачирхалтай нь заримдаа толгойн өвдөлт кофе уухад арилдаг. Кофе их уудаг хүн нэг л өглөө уухгүй бол шинж тэмдэг нь толгой өвдөлтөөр илрэх нь бий. Каффейн өвчин намдаах эмийн үйлчлэлийг ихэсгэдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
ухаантай юм\n