Г.Уянга, А.Баатархуяг нарыг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 26


  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүний нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Сэтгүүлч Г.Уянга УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэж нийтэлсэн бол  түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг мөн Л.Гансүх сайдыг  “Сая ам.долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэнээр  хүний нэр төрд халдсан хэрэгт гэм буруутайд тооцож, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан юм. Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан тул Нийслэлийн шүүх тэдний гомдлыг өнөөдөр хянан хэлэлцэхээр товложээ. Хуралд илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, улсын яллагчаар Ж.Чимгээ, өмгөөлөгчөөр С.Хишигбат нар оролцох юм байна.
 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top