З.Энхболдын Хонгорын ард түмнийг хоолноос нь салгасан 800 саяын хэрэг илчлэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 26


Сонгууль дөхөөд ирэхээр “шударга” хулгайч нар өсдөг жамтай. АН-ын даргад битүүхэн шогшиж байгаа З.Энхболд намдаа дэмжлэг аваагүй учраас ээлжит хэрүүлээр сонгуулийн шоугаа  эхлүүллээ. Тэр энэ удаа сангийн сайдад нэр дэвшээд байгаа Д.Хаянхярваа гишүүнийг онилов. Тэрээр “Хонгорын иргэдийн хор тайлагдаагүй байна. Хаянхярваа 800 сая төгрөг зувчуулсан байна. Би энэ хэргийг анх удаа дэлгэж байна” гээд л тээр жил зууны луйвар төслөө хэрэгжүүлсэн шигээ хэвлэлээр нүүр нүдгүй балбаж эхэллээ. Тэр эхлээд Хонгорын ард түмнийг сонгож, тэднийг хоёр талцуулан хэрэлдүүлж эхэлсэн. Түүний маневр мөн л дөө. З.Энхболд хэзээд хамгийн эмзэг хэсгийг сонгож авч, тэдний эрх ашгийг зольж улс төржүүлээд хамгийн өөхлөг хонжоонд хүрдэг “чонон” ухаантай нэгэн. Хонгорын ард түмний нэр нүүр, эрх ашгийг золигт гарган улс төржүүлсэн нь төдийлөн амжилт олоогүй учраас Хаянхярваад ямар нэгэн хэрэг тохох шаардлага түүнд тулгарч. Тэгээд одоогоос дөрвөн жилийн өмнө Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын санхүүгийн ажилтан улсад их хэмжээний хохирол учруулж, түүнийхээ дагуу ял шийтгэлээ эдэлсэн хэргийг Хаянхярваад холбогдуулан түүнийг гүтгэж эхэлжээ. Гэтэл өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэгчлэн 800 сая төгрөгний луйвар гэдэг тоо өөрийнх нь томоохон хэргийг сөхөхөд хүргэсэн байна. Хонгорыг хамгаалаад байгаа З.Энхболд чинь харин өөрөө Хонгорын ард түмнийг хоолноос нь салгасан нүгэлтэн аж. Тэрээр төрийн өмчийн хорооны дарга байхдаа Хонгорынхны ганц амин зуулга болж байсан 800 саяын үнэтэй талбайн усалгааны системийг найздаа 11 сая төгрөгөөр зарах шийдвэр гаргасан баримт нь энэ. Тэрээр нь усалгааны системийг хувьчилж авсан нөхөр нь төд удалгүй ачиж аваад талийжээ. Үр дүнд нь Хонгорын иргэдийн тариа, ногооны тариалалт буурсан түүхтэй юм байна.

Одоо өөрсдийнх нь нэрээр улс төр хийж, Хонгорынхонд хайртай хүний дүрд тоглож байгаа З.Энхболдоос Хонгорын ард түмэн усалгааны системээ нэхэхээр хотод цуглаад байгаа аж.  Удахгүй тэд хэвлэлийн бага хурал хийлгэж, заргач хэрүүлчээрээ зартай З.Энхболдтой ясаа цайтал заргалдаж, усалгааны системээ эргүүлэн олж авна гэнэ.

Н.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top