МИАТ-ийн онгоцоор мансуурсан эмэгтэй ирсэн үү

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 27

Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өнгөрсөн лхагва гаригт мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нэгэн эмэгтэй иржээ. Түүнийг хил гаалийн ажилтнууд саатуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон байна.
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд уг эмэгтэйн цуснаас дээж авч, зохих байгууллагуудад нь шинжлүүлэхээр өгсөн байна. Гэвч сорилын хариугаар мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг баталж чадаагүй байна. Өөрөө ч мансууруулах бодис хэрэглээгүй гэж тайлбарлаж буй сурагтай. Шинжээчид нарийвчилсан шинжилгээний дараа мансууруулах бодис хэрэглэсэн эсэх нь тодорхой болох байх. Одоогоор тодорхой хариу хэлэх боломжгүй, цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа  гэхээс илүү мэдээлэл өгсөнгүй. Цагдаагийнхан “Онгоцоор ирсэн эмэгтэйн бие хямарснаас ч мансуурсан юм шиг байдалтай болсон байхыг үгүйсгэхгүй. Шинжилгээний дүн гарсаны дараа тодорхой болно. Уг эмэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн эсэх нь эцсийн байдлаар тогтоогдоогүй” гэв.
   Мongolnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top