Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нарт холбогдох шүүх хурал өчигдөр боллоо.
Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон энэхүү хурлын үеэр шүүгдэгчид шүүх хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийг оролцуулахыг хүсчээ. Гэвч тэрбээр ирсэнгүй. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110.1,111.3-д зааснаар "Бусдын нэр хүндэд халдсан, доромжлон гутаасан" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргаж А.Баатархуягт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял ногдуулжээ. Харин Г.Уянгыг цагаатгажээ.
Сэтгэгдэл ( 0 )