Хоёрдугаар сард дахин хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 27

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилт хүндэрч байгааг сэрэмжлүүлж байна. Газар нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, хамгийн их анхаарал татаж байгаа нь Увс, Завхан аймгийн хойд сумд, Хөвсгөл аймгийн баруун болон урд сум байгаа аж. Эдгээр аймагт 20-25 см, хүндэрсэн газраар 30 см цастай байгаа юм байна. Өвлийн cap дундаа орж байгаа үед өдөр нь дулаарч хөлрөх, үүрээр мөстөх байдал үүсч байгаа тул үүнтэй холбоотойгоор мал бэлчээрт гарахад хүндрэлтэй болсон гэдгийг хэлж байна. Нийт долоон аймгийн 12 сумдад өвөлжилт хүндэрч эхэлснийг Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Мөн хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт хүйтрэх төлөвтэй байна. Нийт нутаг болон өндөр уулын бүс нутгаар хасах 30 хэм хүрч төвийн болон тал хээрээр хасах 20-25 хэм хүрч хүйтрэх болно хэмээн мэдээлж байна. Мөн цасны хувьд ахиу орох төлөвтэй байгаа, зуд болж малчдад хүндрэл учирвал отор нүүдэл хийх боломжгүй. Шаардлага гарвал отор газруудад нүүлгэн шилжүүлэлт хийх зохицуулалт хийж болох ажээ. Түүнчлэн хальтиргаа гулгаа их байгаагаас шалтгаалан осол аваар ихэссэн, хөдөө орон нутагт явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд аюулгүй байдлаа хангаж яваагүй учраас цасанд суух, шатах, хоорондоо мөргөлдөх зэрэг хэрэг гарсаар байгааг иргэдэд сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top