Ээжээ би танд гомдож байна...

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 27

Та энэ үгийг уншаад намайг “ээждээ гомдож дээ хөөрхий” гэж бүү эндүүрээрэй !!!
...гудамаар салхинд хормойгоо чирэн алхах салтаа нь бузартсан завхай охидын араас “ээжээ...ээжээ би танд гомдож байна” гэсэн нялх үрсийн авиа чангаас чанга сонсдох болсныг анзаарлаа. Эмнэлэгийн үүдэнд элгээ тэвэрч бодлогшрон зогсох залуухан охидыг хараад миний чихэнд урьд хэн нэгний хэлж байсан “Чи ажилгүй, би мэргэжилгүй яаж амьдрах юм бэ? Тэгээд...” гэх хүйтэн үгс сонсдох шиг болдог юм. Үүнээс үүдэн энд би хүн болох гэж эхийнхээ хэвлийд бүрэлдчихээд аав, ээждээ эрхэлж, алтанхан нарны туяаг хоромхон ч харж чадалгүй хүйтэн мэсний золиос болсон Монголын мянга мянган үрсийн тухай бичих гэж байна. 


Хүн байж тэсэхийн аргагүй хүйтэн гэгддэг Антрактидын мөс сүүлийн  жилүүдэд хурдацтайгаар хайлж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд  цацаж буй. Гэтэл эсрэгээрээ хүмүүсийн сэтгэл тэр тусмаа эмэгтэй хүмүүсийн сэтгэл цэв хүйтэн мөс шиг болж байгаа нь нэн харамсалтай. 
Бидний уяхан, зөөлөн сэтгэлтэй гэж магтан дуулдаг Монголжингоо бүсгүйчүүд маань янз бүр амьдралын шалтаг тоочин хэвлий дэх үрээ хөнөөчдөг болоод цөөнгүй жил боллоо. Уул нь хүн биш муур л зулзагалахаараа уруу доройхон төрсөн зулзагаа өөрөө бариад идчихдэг юм билээ. 
Нөгөөх уяхан, гоёхон дуутай хөхөө гээч шувуу чинь өндөглөөд үүрэндээ эргэж ирэлгүй нисдэг юм гээ биз дээ. Охид хүүхнүүдэд маань түүнээс ялгарах ялгаа байна уу?

Мөн сүүлийн үед гэмт хэргийн тоо урьд жилүүдийнхээс илүү ихсэж байна хэмээн ярилцах болж. Гэвч энэ нийгэм дэхь эмэгтэйчүүдийнх нь сэтгэл ийм байхад өсөхөөс ч яалтай... Магадгүй зарим тохиолдолд тэр аймшигт гэх хэргүүдээс нь хэн нэгэн эмч, эмэгтэй хоёрын гэм зэмгүй алагхан үрийг мөч мөчөөр нь тасдан хөнөөдөг “аборт” /үр өндөлт/ гээч харгис үйл ялгарахгүй биз ээ. Уг нь дэлхий дахинд “аборт” хийлгэхийг зөвшөөрсөн 3-хан нөхцөл л байдаг юм билээ. Үүнд:
1.    Ураг амьгүй
2.    Эх нь сэтгэцийн өвчтэй
3.    Хүчиндүүлсэн
Гэтэл манай оронд бүгд л хууль бус нууцаар үйлдэгддэг. Үүнийг тодотгох нэгэн явдал нь манай улсад “аборт” хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь аав, ээж болон эрчүүд бидний ямар ч оролцоогүй өөрөө бие даан шийдвэр гаргадаг.
Энэ мэтээр үрсийн маань амийг үл ойшоон өөрийн мөхөсхөн хүслийн төлөө шийдвэр гаргагч эмс “бусдын эхнэр болж, хүүхдийн ээж болох нь болоогүй” гэж боддог юм бол бие эрхтэнээ онгон ариунаар нь байлгаж тэсэхэд яанам бэ?

Энэ бүх асуудалд гагцхүү эмэгтэй хүмүүсийг буруутгана гэвэл өрөөсгөл ойлголт болох байхалдаа. Төр нийгмийн харилцаанаас үүдэн гарч буй олон хүчин зүйлс үүнд нөлөөлж байгаа нь лавтай. Мэдээж энэ асуудлыг цогцоор нь зөв шийдэхэд хүн бүрийн оролцоо чухал. Манайд  хэдхээн халтар цаасны төлөө ийм зүйлийг хууль бусаар үйлдэцгээх эмч нарт тавих хяналт гэж ер алга... Гэвч би ч бай, та ч бай, эмч ч бай хэн ч бай бид бүгд л адилхан хүмүүс биз дээ. Яагаад гэтэл зарим нь ийм хатуу харгис сэтгэлтэй болчихдог байнаа??? 

Муусайн арван хуруу нь тасарч байхдаа таарсан харласан дотортой эмч нар бусдын амь насыг эмнэж эдгээнээ л гэснээс “хөнөөнөө” гэж тангараг өргөөгүй л байлтай... Тэд үрсийн амийг идэх талхныхаа үнээр үнэлж байна. 

Гэхдээ би нарны гэрэлд муу үйл бүхэн хатаж, сайн үйл бүхэн гялалзана гэдэгт итгэдэг. Тэгээд ч Монголын эмэгтэй бүхэн бүгдээрээ мунхарчихсан гэж бодохгүй байна. Зөвхөн ийм алдаа гаргачихаад үрээ биш дэрээ тэврээд гуниглах хүмүүс нь цөөхөн байгаасай гэж хүсдэг юм.
Магадгүй яг одоо ч хүүхэдтэй болчихоод төрүүлэх эсэхдээ эргэлзээд явж байгаа хүмүүс байж болох юм. 
Тэднийг Үртэй хүний өвөр нойтон
             Үргүй хүний нүд нойтон гэх үг байдгийг санаасай л гэж хүсье...
Эцэст нь хэлэхэд: Та бид Монголд Монгол хүн үлдээхийн тулд, өгзөгөндөө “хөх” толботой үрсээ дуусгахгүйн тулд үүнийг яаралтай хэлэлцэх цаг нь болжээ. Болсон болоогүй хууль дүрэм баталцгаан ард түмнээ элгээр нь мөлхүүлж байгаа УИХ-ын гишүүд ч  энэхүү асуудалд анхаарал тавих хэрэгтэй байна.  Тэд нарын оролцоо огт алга байна...

Бүсгүйчүүд минь амьдралыг алтаар биш хайраар чимэх ёстой юм шүү.

Монголын үрс маш олон болтугай!!!


Жич: Дээр эмэгтэйчүүд болон эмч нарын тухай нийтэд нь хамруулж бичээгүй юм шүү.


“Мянган” овогт Пүрвээгийн Энхбаатар


www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top