“Шуранхай”-н Номин-Эрдэнэ машинаасаа 10-н сая төгрөгөө алджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 27


 Оны өмнө “ Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаярын    машины хойд  хаалганы цонхыг нь  хагалж  Tyler, Fenger, Farker-ийн зургаан утастай болон  Misikmen-ийн аргил гитарыг  хулгайч  авч одсон  нь тус хамтлагийнхныг хэсэгтээ асуудалд оруулсан.  “Хурд”-ынхан  рок попынхон дундаа хамгийн олон, сайн гитартай гэдгээрээ алдартай. Аз болоход  урт гартан төд удалгүй баригдсан билээ.  Тэгвэл “Шуранхай ” хамтлагийн дуучин  Б.Номин-Эрдэнэ  мөн оны өмнө таксинд мөнгөн оройвч, тоглолтын бүх хувцас,  10-аад сая төгрөгөө алджээ. Мөнгөн оройвч  нь цул мөнгөөр хийсэн нэлээдгүй үнэтэй эд аж. Түүнийг АТМ-аас мөнгөө авах гээд  түр гарах хооронд таксины жолооч зугатсан байна.    Мөн тус хамтлагийн дуучин  Д.Үүрийнтуяа машиныхаа цонхыг хагалуулж,  тоглолтын хувцсаа алджээ.   Дуу хуурны сайхан эгшгээр ард олноо  үргэлж баясгаж байдаг урлагийнхан маань гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээх ном уншуулахгүй бол болохоо больсон бололтой.   Сонирхуулж хэлэхэд,   дуучин Б. Номин-Эрдэнэ Баянхонгор аймагт  хоёрдугаар  сарын 3-4 нд “Тэмүүлэл” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Түүний сайхан дуу,  хоолойн царыг биширдэг  Хонгорчууд түүний  тоглолтыг  тэсэн ядан хүлээж байгаа гэнэ шүү.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top