Улаанбаатарт 25-27 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 28

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 25-27 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top