90-саяын Гансүх шоронгоос гарсан шөнөө оршуулгын газар хоножээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 16


 Кино хийх хүсэлдээ автан   МУ-ын Ерөнхийлөгчийг хүртэл залилж  луйварчин, ялтан болж хувирсан 90-н саяын Гансүхийн амьдрал адал явдлаар дүүрэн  аж.  Тэрээр   14 жилийн дараа шоронгоос  гарч ирээд очих газаргүй бүтэн өдөр гудамж метрлэж алхсан гэдэг.  Найз нөхөд болох  ганц нэг  хүмүүстэй уулзсан ч хоолонд оруулж, хэдэн төгрөг өгөөд салахын түүс болж байсан тул оройдоо очих газаргүйн эрхээр ээжийнхээ мөнх нойрсож буй Даландавхарыг зорьжээ.    Харанхуй бүрэнхийд  тэр бүрий очихоос хүмүүсийн  эвгүйцдэг  оршуулгын газарт  эхийнхээ шарилын  шороог дэрлээд унтахдаа огтхон ч  даараагүйгээр барахгүй эгээ л амьд хүнтэй ярьж буй мэт  ярьж хөөрч, уйлж хоносон  тэрээр өглөө нь явахдаа "Хүү нь дахин  ээжийнхээ нэрийг муугаар дуудуулахгүй” гэж амлаад  амьдрахаар итгэл дүүрэн алхсан гэдэг. Гэвч   “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэгчээр     амьдрал  түүнд тийм ч сайхан хандсангүй.  Ялагдал тэмцэл хоёрын зааг дээр дэнжигнэж явсан  яг тэр үед “ Амьд үг” христийн чуулганы тэргүүн пастор Л.Батболд  Гансүхэд тусламжийн гар, халуун сэтгэлээ сунгаж амьдрал руу хөтөлсөн аж.  Хийсэн хэрэг, туулсан амьдрал нь “ Бодлын хулгайч” кинонд мөнхөрсөн тэрээр  уг киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Амарааг миний биений нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн гэнэ шүү. Б.Гансүх одоо эхнэр хоёр хүүхдийн хамтаар  итгэгчийн амьдралаар  аз жаргалтай амьдарч байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СС(202.9.46.151) 2022 оны 08 сарын 13

Амен Есүс алдаршиг хүний амьдралыг хэн ч таашгүй гэхдээ л эзэн авралын гараа сунгасан байна

0  |  1
zochin(202.9.42.2) 2016 оны 05 сарын 07

gansukh gej hormoin buzartai estoi yamarch gemshsen shinj bhgui setgelzuin dogoldoltoi hun bnlee.sumiinhee hogshin zaluu geltgui huuhnuudiig odooj horgoogod yavahaa bolimoor yumaa.onoo margashgui tetgevertee suuh dohson hogshin torh,chinii kino bol arai amidralaas chin oor hudlaa hiisen bnlee hun mdehgui bish

0  |  0
zochin(182.160.34.195) 2022 оны 12 сарын 22

amjilt husie saihan amidraarai

0  |  1
дэмжигч (27.123.213.170) 2013 оны 09 сарын 12

нэг алдсан хүн ахиж алдадгүй та сэтгэлийн тэнхээтэй байж ээжийнхээ ачийг хариулаарай.

0  |  0
shuree(49.0.202.5) 2013 оны 06 сарын 26

батболд пастортаа баяарлалаа одоо гансүх ахдаа амжилт хүсе сайн сайхан амидарч байгаа байх мөн гэр бүлд аз жаргал сайн сайханыг хүсэе бас одоо пастор болох гээд магистрын сургуульд ичнээгээр сурах гэж байгаа амжиллтай сурч пастор болоорой ажилт амжилт амжилт хүн гэдэг өнгөрсөнөөрөө бус харин өнөөдрөөрөө амидрах хэрэгтэй эзэны сайн мэдээг монгол даяар түгээгээрээ бибилд иймээс явж бүх үндэстэнийг дагалдагч болгох тун гэдэг билээ та эзэний тэрхүү зарилгыг биелүүлэх үүрэг хүлээсэн хүн хичээгээрэй

0  |  0
Top