“Азийн модель” агентлагийн тэргүүн Содтуяа өөрөөсөө олон дүү залуутай хамтран амьдарч охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болсон. “Салсан эр эм хоёрын гээнд нь ч бий, гоонд нь ч бий” гэгчээр тэд хэвлэлээр сайн муугаа дуудалцаж байсан үе ч бий. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэнийг үл тоон Содтуяа өдгөө ч дүү залуустай найзалдаг гэнэ. “Хайр сэтгэлд баян, ядуу, насны зөрөө хамаагүй. Хайр л бол хайр. Тиймээс би дүүмэдхэн хайртай учирвал хоёр дахиа алдана гэж бодохгүй байна” гэж мисс бүсгүй ойр дотныхондоо зоригтой ярьдаг аж. Харин түүний экс нөхөр Чингүүн анхны эхнэр бяцхан охин хоёроо орхиод Улаанбаатар телевизийн Н.Ундрал гэх бүсгүйд ухаангүй дурласан гэх. Найз охиндоо үнэн сэтгэлээсээ хайртайгаа харуулахаар нэрийг нь хүртэл бугуйн дээрээ шивүүлж хайрын үгс бичүүлсэн ч хадам аав болох Их засаг” их сургуулийн Ням-Осор түүнийг “өөрийгөө зургийг цомог гээд бодчихсон юм байх даа” хэмээн тун тоомжиргүй ханддаг гэсэн. Чингүүн тэдний хүргэн болохоор дөрвөн жил гаруй “Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай” гэдгийн бодит жишээ болон яваа ч төдийлөн үнэлэгдэхгүй л яваа гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )